Дэлгэрэнгүй...


Мэдээж хамгийн чухал, нандин бэлэг бол цэцгийн баглаа. Цэцгийн баглаа бол бэлгийн хувьд хуучинсаг зүйл огт биш, харин ч хамгийн эрхэм, хэзээ ч хуучиршгүй, сонгодог сайхан уламжлал юм. Цэцэг заавал байх ёстой зүйлийн нэг ч цорын ганц бэлэг биш билээ.

Цэцгийг зөвхөн Мартын 8-ны баяраар ч биш бусад тэмдэглэлт өдрүүдэд, жирийн өдрүүдэд ч бэлэглэж болдог онцлогтой. Эмэгтэйчүүдийн баярын энэ өдөрт зориулан цэцэг бэлэглэхээр шийдсэн бол:
- Дахин давтагдашгүй, тансаг цэцгийн баглаа бэлтгэх эсвэл
- Дангаараа ч гэсэн утга илэрхийлэх нэг цэцэг сонгоорой.

- Хэрэв эхнэр эсвэл найз бүсгүй чинь цэцэг тарьдаг, амьд цэцэг сонирхдог бол гоёмсог ваартай таримал цэцэг бэлэглэсэн ч болно.
- Хэрэв найз бүсгүй чинь цэцгийн тоосны харшилтай эсвэл цэцэг үхэхийг амьд амьтан үхсэнтэй адил хүлээж авдаг бол түүнд чамин гоёмсог хиймэл цэцгийн баглаа бэлэглэж болох юм.
Цэцгэн дээрээ ямар бэлэг нэмэх вэ?
Цэцэг хамгийн сайхан бэлэг гэдэг нь мөн боловч ойр дотны хүнд чинь арай хангалтгүй. Хамгийн ойр, дотныхоо хүний ааш зан, хүсэл эрмэлзэл, дуртай, дургүй юмыг та мэддэг шүү дээ. Бүсгүйчүүд бол харин бэлгэнд юу авмаар байна гэсэн асуултанд чинь дуртайяа хүслээ хэлнэ. Гэхдээ л та хэрвээ хайртай хүндээ юу бэлэглэхээ мэдэхгүй байгаа бол бэлэг чинь таныг түүнд хэрхэн хандаж байгааг илэрхийлж чадахуйц, гоёмсог, чамин байх ёстой гэдгийг л анхаарах хэрэгтэй.
Yнэт эдлэл
Энэ бол цэцгийн дараа орох эмэгтэйчүүдийн хүсэн хүлээдэг бэлэг юм. Yүнд алмазан шигтгээтэй болон цагаан алтны орцтой зэрэг үнэт эдлэл байхаас гадна гоёмсог үнэт чулуу ч байж болдог.
Шигтгээтэй бэлзэг эсвэл бугуйвч - Хэрэв та эхнэргүй бол бөгж бэлэглэх нь “надтай гэрлээч” гэж санал тавьж байгаатай адил тул эхлээд та үүнд бэлэн үү гэдгээ сайтар бод. Мэдээж та эхнэртэй бол бэлэглэсэн бөгж эсвэл бугуйвч чинь түүнийгээ хайрлаж хүндэлдгийн илэрхийлэл болох төдийгүй хайртын чинь гарыг чимэн олны нүдийг хужирлах болно гэдэг нь эргэлзээгүй юм.
Хүзүүний гинжин зүүлт бэлэглэхээр шийдсэн бол хайртынхаа төрсөн ордны дүрстэй, амьтны болон зүрхэн хэлбэртэй хүзүүний зүүлт эсвэл зүүлтэнд нь зориулан жижигхэн кулон байж болно.
Эмэгтэй хүнийг түүний намирсан сайхан үс, зөөлөн торгомсог арьс, гоолиг биө, сүмбэн цагаан хуруунаас илүүтэй чимэх гоёл хаа ч байхгүй. Тиймээс:
- үсний гоёмсог хавчаар, үс тогтоогч
- үзэмжтэй, байгалийн, цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн сам сойз
- хумс засагч хэрэглэлийн цуглуулга, хумсны өнгө өнгийн будаг
- сүрчиг болон үнэртэй ус
- нүүрний будаг арилгагч бүтээгдэхүүн (сүүн шингэн тоник) зэргийг бэлэглэж болно.
Гэр ахуйн хэрэглэл
Эмэгтэйчүүд гэр орноо гоёж тохижуулах дуртай байдаг тул тэдэнд:
- Тавиур дээр эсвэл өрөөний нэг буланд шалан дээр тавьж болохоор маш жижиг эсвэл аварга том зөөлөн тоглоом (мөн хананд ч өлгөж тогтоож болохоор)
- Yдэш орой гэрт романтик, тохь тухтай уур амьсгал бүрдүүлэхүйц шөнийн гэрэл, ширээний гэрэл
- Элдэв хэлбэр дүрс, үнэр бүхий лаа болон лааны гоёмсог суурь
- Эмэгтэйчүүдийн сэтгэлийг ямагт татаж байдаг жижигхэн өхөөрдөм баримал, чихмэл тоглоомнууд
- Хятад хонхнууд бэлэглэснээр та түүнийгээ муу ёрын сүнсний халдлагаас ч хамгаалах, хэнээс ч өмгөөлөх хамгаалах итгэлтэй түшиг тулгуур гэдгээ илтгэж чадна.
- Ширээний болон хананд өлгөдөг цэцгийн гоёмсог ваар
- Чамин хийц, чанар сайтай, өндөр үнэтэй ханын цаганд ч гар татах хэрэггүй.
Хувцас болон гутал
Зөвхөн баяраар ч биш энгийн үөд ч эмэгтэйчүүд гоёж гангалах дуртай байдаг. Хэрэв та түүнийхээ авахыг хүсэж байсан хувцасыг мэдэж байгаа эсвэл танд урьд нь цухас дуулгаж байсан бол түүнийг нь бэлэглэж сюрприз барь. Эсвэл дараах зүйлээс сонголт хийж болно.
- Шинэ загварын, стиль сайтай малгай,
- Зарим нэг свитөр, цамц, малгай гэх мэт эрэгтэй хүний хувцас ч эмэгтэйчүүдэд маань таалагддаг гэдгийг сана.
- Шилэн оймс, өндөр өсгийтэй гутал, гэрийн таавчиг.
- Гоёмсог, чанартай дотуур хувцас.
- Ороолт, бээлий, шүхэр
- Жижигхэн эсвэл торгон хүзүүний нимгэн алчуур
- Цүнх, космөткийн сав, түрүүвч, (дотроо 1 - 2 ногоонтой)
- Хайртын чинь бэлхүүсийг улам гоолиг харагдуулах чамин гоёмсог загварын бүс, тэлээ


Дэлгэрэнгүй...

Цэцэгс бvхэн өөр өөрийн ааш аягтай. Танай гэрт байнга хэрvvл маргаан гарч, ууртай хvмvvс амьдардаг бол тасалгаан дахь цэцэг төдий л сайн ургахгvй, гундуухан байх вий. Бага насны хvvхэдтэй, инээд хөгжилтэй айлд цэцэг өдрөөс өдөрт өнгөжин өсдөг. Харин эзнийх нь ажил алба өөдрөг байвал хугацаанаас өмнө дэлбээлдэг.
Гэрийнхээ vvд хавьд өргөст кактус тавьвал муу хэл амыг зайлуулдаг гэдэг Өнгөт кактус цахилгаан бараанаас гарах хэт ягаан туяаны энергийг өөртөө шингээдэг. Шимтэглээ өрөөний муухай vнэр, хиншvv хярвас, муухай vнэрийг авдаг.

Унаган хэл буюу халбаган кактус эзэндээ мөнгө, эд хөрөнгө дууддаг бол катрантус аз жрагал, эв нэгдийн бэлэгдэл юм.
Кала айл гэр, албан газарт байхад хvмvvст нөхөрсөг дулаан харьцааг бий болгодог гэнэ. Зун болохоор салхивч, цонхоор ялаа, шумуул орж ирэх гээд амар заяа vзvvлдэггvй. Тэгвэл ялаа, шумуул навчин дээр нь суухад хумиж аваад vмчихдэг “идэмхий” цэцгийг гэртээ тарьж болох нь.
Тэрчлэн архи “уудаг” цэцэг бол Удамбор. Архи өгөөд байвал төдий чинээ өндөр ургана. Харин гэрт байхад өнгө нэмэх гоёмсог цэцэг бол Цахирмаа, эрдмийн ундраа, улаан ягаан сарнай юм.


Дэлгэрэнгүй...

Цэцэг болгон, цэцгийн өнгө бүрт өөрийн гэсэн нууц утга агуулга, илэрхийлэл нуугдаж байдаг. Бас цэцгийн баглаанд орсон тоо ширхэг нь ч олон зүйлийн тухай өгүүлдэг тул сонголт хийхдээ бидний бэлтгэсэн зөвлөгөөг анхааран уншаарай.
Цэцгийн тоо
1, 3 ба 5 ширхгээр боосон баглаа бэлэглэж болох ч 2 ба 4-р боосон цэцгийн баглаа хэзээ ч бүү өг. Сондгой тоогоор боосон цэцгийн баглаа нь амьдралын эрч хүч, эерэг энергийг билэгддэг байна.
1 цэцэг - Чи зөвхөн минийх
3 цэцэг - Чамтай цуг ертөнцийн хязгаар хүрэхийг хүсч байна.
5 цэцэг - Би чамд хайртай
7 цэцэг - Сүй тавихдаа барьдаг уламжлалтай
9 цэцэг - Би чамайг найзаа гэж боддог.
10 цэцэг - Чиний төлөө ямар нэгэн юм хийхийг хүсч байна.
11 цэцэг - Чи миний анд нөхөр
12 цэцэг - Бидэнд одоогоор хүнд байгаа хэдий боловч удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэ.
13 цэцэг - Би чамайг үзэн ядаж, жигшин зэвүүцэж байна.
14 цэцэг - Чи надад байгаа бүх юм
15 цэцэг - Чи миний хайр хүндэтгэлийг хүлээж авна уу?
Цэцгийн өнгө
Шар, цэнхэр, улаан зэрэг цэцгийн өнгө бүр өөр өөрийн гэсэн утгыг илэрхийлдэг.
Цагаан цэцэг - гэм зэмгүй, хар хоргүй сэтгэлийг
Шар цэцэг – хайр сэтгэлтэй болсныг
Ягаан цэцэг - хайр дурлалыг
Хурц тод улаан цэцэг - хайр дурлалдаа шатаж байгааг
Цэнхэр цэцэг - үнэнч сэтгэлийг
Ягаан болон нил ягаан цэцэг - энх тайван, итгэлцлийг
Хар цэцэг - үхлийг бэлэгддэг байна.
Цагаан цэцэгс
Гэрийн хошоонгор - намайг бодож яваарай
Шиваантэг - Би зовж байна. (аз жаргалгүй байна)
Сараана цэцэг - цэвэр цэмцгэр, энхрий байдал
Башир цэцэг - гэм зэмгүй, буруугүйг
Хонин нүдэн цэцэг - надад итгэж болно, итгэл даана
Голт бор - залуугийн гэнэн томоогүй занг
Алтанзул цэцэг - би чамайг дахин хайрлаж чадахгүй
Шар цэцэгс
Шиваантэг - Би чамд сэтгэл зүрхээ өгч байна.
Нил цэцэг - Чи миний аз жаргал
Сарнай - Хөрч байгаа хайр сэтгэл, хардалт сэрдэлт
Алтанзул - Би чамд хайртай.
Ягаан
Башир цэцэг - Би чамд сайн сайхныг хүсч байна.
Улаан
Шиваантэг цэцэг - Би чамд хайртай
Башир цэцэг - Цэвэр ариун хайр сэтгэл
Сарнай цэцэг - Чамайг бүхнээс илүү хүсч байна
Алтанзул цэцэг - Зүүдэндээ чамайг хардаг
Цэнхэр (хөх)
Цахилдаг - Би чамайг хүндэлдэг
Нил цэцэг - Чамд үргэлж итгэдэг
Нил ягаан голт бор - Би чиний энхрийллийг маш их хүсэж байна
Хар алтан зул цэцэг - Чамтай хамт үхэхийг хүсэж байна



Дэлгэрэнгүй...